Питер Морроугийн нэрэмжит "ХасБанкны оюутны тэтгэлэгт хөтөлбөр" /2016-2017/-ийн дүн гарлаа

( 2016.12.23 )

ХасБанкнаас банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, цаашид арилжааны банканд ажиллах хүсэл сонирхолтой, чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тус банкны ТУЗ-ийн гишүүн асан Питер Морроугийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2016 оны 11-р сарын 16-ны өдрөөс 2016 оны 12-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зарлан хэрэгжүүлсэн билээ.

Уг хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, нийгэм, олон нийтийн ажил болон урлаг спортын тэмцээнд идэвхтэй оролцдог 3, 4-р курсийн оюутнууд хамрагдсан бөгөөд 10 сургуулийн 49 оюутан материалаа ирүүлснээс эхний шатанд 13 оюутан шалгарч илтгэлийн уралдаанд оролцсон юм.

Илтгэлийн уралдаан 12-р сарын 21-ээс 22-ны өдрүүдэд явагдан дүнгээ гаргаж 1 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авах 3 оюутан тодорлоо.

Шалгарсан оюутнуудын мэдээлэл:

  1. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн 3-р курсын оюутан Загдсүрэнгийн Баасандорж;
  2. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Санхүүгийн менежментийн 4-р курсын оюутан Энхзаяагийн Золбоо;
  3. МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү менежментийн 4-р курсын оюутан Адилбишийн Булгамаа.

Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа баяр хүргэхийн сацуу хөтөлбөрт оролцсон нийт оюутан залууст сурлагын өндөр амжилт хүсье!

Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөөх үйлсэд эрдэм мэдлэгээр жигүүр хийн, үеийн залуусаа түүчээлэн яваарай!

ХасБанк

Амьдралд – ашид хамтдаа.