ХасБанк 2016 оны онцлох банк боллоо

( 2016.12.23 )

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр зохион байгуулж, тухайн жилийнхээ онцлох, шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан нэрлэдэг “Энтрепренер – 2016” арга хэмжээ 2016 оны 12-р сарын 22-ны өдөр МҮХАҮТ-д боллоо.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулдаг уг шалгаруулалтаас ХасБанк 2016 оны  “Банкны салбарын онцлох банк”-аар шалгарч, “Хүрэл Меркури” цом хүртлээ.

   

2016 он ХасБанкны хувьд 15 жилийн ой тохиосон онцлог жил байлаа.  Ойн жилдээ бид Банкны үйл ажиллагааг сайжруулах, харилцагчдадаа үнэ цэн, үр өгөөжтэй бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхэд чиглэсэн олон арван ажил санаачлан зохион байгуулсан бөгөөд бидний хичээл зүтгэл, хүчин чармайлтыг өндрөөр үнэлэн энэ онд дэлхий дахинд нэр хүндтэй Глобал файнанс, Банкир сэтгүүлүүдээс ХасБанкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тус бүр 2 дахь удаагаа тодруулсан юм.

Энэ бүх ололт амжилт нь харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд та бүхний итгэл, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой билээ. Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.

Амьдралд – Ашид хамтдаа.