ЮнионПэй картын урамшуулалт аяны азтанууд шагналаа авлаа

( 2016.12.20 )

ХасБанкнаас ЮнионПэй карт эзэмшигчдийнхээ дунд зарлан хэрэгжүүлсэн “Хонконг, Макаод хосоороо аялъя” уриатай урамшуулалт аяны азтанууд маань өнөөдөр шагналаа гардаж авлаа.

Өнгөрсөн 8-р сарын 1-ээс эхэлсэн уг аян 4 сар хагасын хугацаанд үргэлжилсний эцэст энэ сарын 15-нд ХасБанкны албан ёсны facebook хуудсаар 3 азтаныг шалгаруулсан билээ.

Шалгаруулалтад 2016 оны 8 дугаар сарын 1-нээс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ХасБанкны ЮнионПэй картаараа гадаад, дотоодын худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж, төлбөр тооцоогоо гүйцэтгэн, худалдан авалт хийсэн бүх карт эзэмшигч, харилцагчид маань оролцсон бөгөөд тэдний дундаас Болдбаатарын Номинтуяа, Чулуунбатын Энхбаатар, Лут-Очирын Одсүрэн нар азтанаар тодорсон юм.

Хайртай дотны хэн нэгэнтэйгээ хамт ХонКонг, Макаод аялаж, шинэ оноо дурсамж дүүрэн угтах 3 азтандаа болон нийт харилцагч, хамтран ажиллагч та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлэхийн ялдамд ирж буй 2017 онд бие лагшин тань эрүүл энх, билиг оюун тань саруул хурц байхыг хүсэн ерөөе!

Энэ ташрамд, ХасБанкны карт эзэмшигчид 2017 оны 2-р сарын 1-ийг хүртэл ХасБанкны АТМ-ээс бэлэн мөнгө авах, шилжүүлэг хийх, хуулга авах зэрэг бүх үйлчилгээ шимтгэлгүй болсныг дуулгахад таатай байна.

ХасБанк

Амьдралд – ашид хамтдаа.