зорилт

Бидний хэтийн зорилт

Бид Монголдоо дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээтэй байгууллага болно. 

зорилго

Бидний эрхэм зорилго

Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашгийг эрхэмлэн харилцагчиддаа үнэ цэнэтэй санхүүгийн үйлчилгээг хүргэж, насан туршийн түнш нь байх болно.  

үнэт зүйлс

Бидний үнэт зүйлс

Бид хэтийн зорилт, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах зүйлсийг өдөр тутмын үйл ажиллагаандаа эрхэмлэн ажиллана. Үүнд:

  • Хүртээмжтэй
  • Санаачлагатай
  • Нийгмийн хариуцлагатай
  • Харилцагч төвтэй
  • Эрч хүчтэй
  • Мэргэжлийн

БИДНИЙ ТҮҮХ

ХасБанк нь 2001 онд Монголын анхны ББСБ-ууд болох Хөгжлийн Алтан Сан, Говийн эхлэл ББСБ-уудын нэгдлийн дүнд үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын банк санхүүгийн салбарт, тэр дундаа бичил санхүүгийн секторт хүч түрэн орж ирсэн бөгөөд өдгөө Монгол Улсын бичил санхүүгийн салбарт тэргүүлэх байр сууриа хадгалахын зэрэгцээ үйл ажиллагаандаа дэлхийн хэмжээний стандарт, загваруудыг нэвтрүүлэн, жижиг дунд бизнес, байгууллагын банкны салбарт үйл ажиллагаагаа өргөтгөн тэдний санхүүгийн хэрэгцээг хангах замаар нэмүү өртгийг бий болгон, баялаг бүтээдэг үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан амжилттай ажиллаж байна.

БИДНИЙ ТУХАЙ

ХасБанк нь 2001 онд байгууллагдсан цагаасаа Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой өсөлтийг бий болгож, үйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн бөгөөд өдгөө системийн хэмжээний 4 том банкны нэг болоод байна.

Компанийн засаглал, Нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн, санхүүгийн зах зээлд манлайлах үйлчилгээтэй тэргүүлэгч банк байх эрхэм зорилгыг өмнөө тавин Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 99 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1,600 мэргэшсэн ажилтан, 1,300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан 600 мянга гаруй харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэж байна.

БИДНИЙ АМЖИЛТ

Харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн технологийн дэвшлийг хамгийн түрүүнд нэвтрүүлэгч байхыг зорин ажиллаж, тогтвортой болон ил тод үйл ажиллагааг чухалчилан, өсөлт хөгжилд тэмүүлсэн харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээнд тохирсон санхүүгийн үйчилгээг саадгүй хүргэж ирсэн нь ХасБанкыг Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага болохыг нотолж, 2013 онд Global Banking and Finance Review awards-аас Монгол улсын “Шилдэг Иргэдийн Банк”, The Banker сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Банк”, 2014 онд Global Finance сэтгүүлээс “Монгол улсын Шилдэг Банк”, Capital Finance International сэтгүүлээс “Ази тивийн шилдэг засаглалтай компани”, Global Banking and Finance Review awards-аас “ЖДБ-ийг дэмжигч Шилдэг банк” шагналуудыг тус тус хүртсэн.