Овердрафт гэж тухайн харилцагчийн харилцах данс тэг үлдэгдэлтэй байхад тогтоосон хэмжээгээр зарлагын гүйлгээ хийж, 30 хоногийн дотор зээлдэгчийн харилцах дансанд орох орлогоор эргэн төлөгдөх нөхцөлтэй эрхийг хэлнэ.

Давуу тал:

  • Зээлийн хүсэлтийг хурдан шуурхай ажлын 1 цагийн дотор шийдвэрлэн олгодог;
  • Нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй.

Бүтээгдэхүүний нөхцөл:

ТөрөлХэлбэрХэмжээХугацааЗарласан хүү /сарын/Бодит хүү/сарын/
Овердрафтын зээл Харилцах дансанд Сүүлийн 3-6 сард тухайн дансанд хийгдсэн орлогын гүйлгээний сарын дундаж дүнгийн *50% 24 сар хүртэл ₮ 2.00%
$ 1.50%-1.70%
 2.05%
$ 1.55%-1.75%
Төлбөрийн картанд Сүүлийн 3 сарын дундаж цэвэр цалин 80% Картын хүчинтэй хугацаанд ₮ 2.00%
$ 1.50%-1.70%
 2.02%
$ 1.55%-1.75%
Өргөдлийн хураамж 1,000 төгрөг
Зээл олголтын шимтгэл 0.5 хувь буюу дээд хэмжээ 20,000 төгрөг

Барьцаа хөрөнгө: Таны ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө байна.

Тавигдах шаардлага:

  • Гэрээт байгууллагад 6 сараас доошгүй хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа, цаашид 1 жилээс доошгүй хугацаанд ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндсэн ажилтан;
  • Банкинд харилцах данс, карт, хугацаагүй хадгаламжийн данс нээлгэн Банктай 6 сараас доошгүй хугацаанд харьцаж буй тус дансаараа дамжуулан сар бүр 1 орлого, 2 зарлага болон түүнээс дээш тооны гүйлгээ хийсэн;
  • Банкинд хугацаатай хадгаламж эзэмшдэг харилцагч болон хугацаатай хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй хамтран эзэмшигч /Үүнд хүүхдийн хадгаламж хамтран эзэмшигч хамаарахгүй/;
  • Банкнаас 3 болон түүнээс дээш удаа зээл авч, хугацаанд төлж байсан, зээлийн сайн түүхтэй харилцагч.

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн өргөдөл (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
  • 1 хувь цээж зураг;
  • Цалингийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэх, түүний хуулбар.
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал

     

Ундрах - Хүүгээ зарлагаддаг хугацаатай хадгаламж

Сар бүр хүүгийн орлогоо хүлээн авах боломж.

Дэлгэрэнгүй

Стэндинг ордер

Хуримтлал үүсгэх хамгийн хялбар боломж.

Дэлгэрэнгүй