Харилцагч та гэнэтийн санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх гэж байгаа бол “Хадгаламж барьцаалсан зээл”-ийг сонгоорой. Энэхүү хадгаламж барьцаалсан зээлийг сонгосноор та өөрийн хадгаламж болон хүүгийн хуримтлалд нөлөөлөхгүйгээр санхүүгийн хэрэгцээгээ богино хугацаанд шийдвэрлэх боломжтой.

Бүтээгдэхүүний нөхцөл:

Олгох валют Барьцаалж буй мөнгөн хадгаламжийн дансны валютаар
Дээд хэмжээ Барьцаалж буй мөнгөн хадгаламжийн дансны үлдэгдэл дүнгийн 85%
Доод хэмжээ 100,000 төгрөг, 100 ам.доллар, 100 евро, 1,000 юань
Хугацаа Барьцаалж буй хадгаламжийн гэрээний хугацаанаас хэтрэхгүй буюу дээд хугацаа 12 сар
Жилийн хүү (хадгаламжийн хүү + ...) Төгрөг Зээлийн олголтын мөнгөн дүн 0.1-3 сая 3.01-50 сая 50.01-100 сая 100.01-500 сая 500 сая-с дээш
Нэмэгдүүлэх хувь хэмжээ +7.20% +6.40% +5.60% +4.80% +4.00%
Бусад валют +3.3%
Өргөдлийн хураамж 1,000 төгрөг

Харилцагч та хадгаламж барьцаалсан зээлийг өөрийн интернэт банкаараа дамжуулан, салбар тооцооны төв дээр очилгүйгээр ажлын 1 цагийн дотор авах боломжтой.

Бүтээгдэхүүний нөхцөл:

Олгох валют Төгрөг
Дээд хэмжээ 3 сая төгрөг хүртэл Барьцаалж буй хугацаатай хадгаламжийн 80 хувиас хэтрэхгүй байх;
Хугацаа 12 хүртэл сар Барьцаалж буй хугацаатай хадгаламжийн дуусах хугацаанаас хэтрэхгүй байх;
Жилийн хүү (хадгаламжийн хүү + ...) Хадгаламжийн жилийн хүү + 6.4 хувь
Өргөдлийн хураамж -

Интернэт банк

Та ХасБанкны интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлснээр банкны салбарт ирэлгүйгээр, интернэтэд холбогдсон компьютер ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Дэлгэрэнгүй

Овердрафт

Харилцагч та хадгаламж, харилцах, төлбөрийн картандаа зээлийн эрх нээлгэн Овердраф авах боломжтой.

Дэлгэрэнгүй