Харилцагч та цалингаа ХасБанкаар дамжуулан авдаг бол “Цалингийн зээл” авах боломжтой.

Давуу тал:

  • Хурдан шуурхай шийдвэрлэн олгодог;
  • Зээлийн хугацаанд нэмэлт санхүүжилтээр зээлийн хэмжээг нэмэгдүүлдэг.

Бүтээгдэхүүний нөхцөл:

ХэмжээХугацааХүү /сарын, ₮/ШимтгэлӨргөдлийн хураамж
50 сая төгрөг хүртэл 48 сар Зарласан хүү: 1.7%-1.9%
Бодит хүү: 1.75%-1.95%
Зээл олголтын
дүнгийн 1 хувь
1,000 төгрөг

Зээлийн эргэн төлөлт: Зээлийг хүүгийн хамт сар бүр цалингаас суутгана.
Зээл төлөх хэлбэр: Сард төлөх зээлийн үндсэн төлбөр тэнцүү эсхүл сард төлөх нийт төлбөр тэнцүү сонголттой. 
Барьцаа хөрөнгө: Таны цалингийн орлого. Шаардлагатай тохиолдолд нэмэлт барьцаа хөрөнгө. 

Тавигдах шаардлага:

  • ХасБанктай цалинг тавьж олгох үйлчилгээний гэрээ байгуулсан байгууллагын ажилтан байх;
  • Хуулийн этгээдэд 6 сараас доошгүй хугацаанд ажилласан , үндсэн ажилтан байх;
  • Нийгмийн даатгалд хамрагдаж бүрэн төлсөн байх;
  • Зээлийн муу түүхгүй байх.

Бүрдүүлэх материал:

  • Хэрэглээний зээлийн өргөдөл (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
  • 3х4 хэмжээний цээж зураг;
  • Иргэний үнэмлэх, түүний хуулбар;
  • НДДэвтэр, түүний хуулбар (Нотариатаар батлуулах шаардлагагүй);
  • НДДэвтэрт бодит цалин тусгагдаагүй бол цалингийн тодорхойлолт (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу).
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал

     

Овердрафт

Харилцагч та хадгаламж, харилцах, төлбөрийн картандаа зээлийн эрх нээлгэн Овердраф авах боломжтой.

Дэлгэрэнгүй

XacInfo үйлчилгээ

XacInfo үйлчилгээ нь харилцагч таны бүх төрлийн дансны орлого зарлагын мэдээллийг цаг тухайд нь таны и-мэйл хаяг болон гар утсанд мессежээр хүргэх үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй