Харилцагч танд Цалингийн зээл, Тэтгэврийн зээлийн хэмжээнээс илүү санхүүжилт шаардлагатай байгаа бол өрхийн бусад гишүүдийн орлогыг нийлүүлэн тооцуулж “Өрхийн зээл” авах боломжтой

Давуу тал:

  • Зээлийн хүсэлтийг хурдан шуурхай ажлын 8 цагийн дотор шийдвэрлэн олгодог;
  • Зээлийн хугацаанд дахин санхүүжилт хийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэн авах боломжтой;
  • Зээлийг урьдчилан төлөхөд торгуульгүй;
  • Зардал их гаргадаг баяр ёслол, амралтын үедээ нэг сарын зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зөвхөн зээлийнхээ хүүг төлөх боломжтой.

Бүтээгдэхүүний нөхцөл:

ХэмжээХугацааХүү /сарын, ₮/ШимтгэлӨргөдлийн хураамж
50 сая төгрөг хүртэл
48 сар
Зарласан хүү: 2.0%
Бодит хүү: 2.05%
Зээл олголтын дүнгийн 1 хувь
1,000 төгрөг
  • 12 сар хүртэлх хугацаанд зээл авсан тохиолдолд 1 сар хүртэлх хугацаагаар үндсэн төлбөр төлөхгүй байхаар эргэн төлөлтийг хийж болно.
  • Зээлдэгч 12 сараас дээш хугацаагаар зээл авсан тохиолдолд 2 сар хүртэлх хугацаагаар үндсэн төлбөр төлөхгүй байхаар эргэн төлөлтийг хийж болно.

Тавигдах шаардлага:

  • Хуулийн этгээдэд 6 сараас доошгүй хугацаанд ажилласан , үндсэн ажилтан байх;
  • Зээлийн барьцаанд тавих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх;
  • Зээлийн муу түүхгүй байх.

Бүрдүүлэх материал:

  • Хэрэглээний зээлийн өргөдөл/(ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
  • 3х4 хэмжээний цээж зураг;
  • Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар;
  • Зээл хүсэгч болон гэр бүлийн хөдөлмөр эрхэлдэг гишүүдийн НДДэвтэр, түүний хуулбар;
  • Зээл хүсэгч болон гэр бүлийн гишүүдийн НДДэвтэрт бодит цалин тусгагдаагүй бол цалингийн тодорхойлолт (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
  • Өрхийн гишүүд бизнесийн орлоготой бол бизнесийн орлогыг нотлох баримтууд;
  • Барьцаалуулах хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ.
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал   

Интернэт банк

Та ХасБанкны интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлснээр банкны салбарт ирэлгүйгээр, интернэтэд холбогдсон компьютер ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Дэлгэрэнгүй