Бүтээгдэхүүний нөхцөл:

Зээлийн төрөлБогино хугацаат зээлУрт хугацаат зээлХүү бууруулах зээл
Тайлбар

Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлөхөд зориулан олгох зээл;

Бакалаврын дээд боловсрол эзэмших үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил бүр сургалтын төлбөр төлөхөд зориулж олгох 10 хүртэл жилийн хугацаатай зээл;

ХасБанкаас авсан идэвхтэй цалин/тэтгэврийн зээлээр оюутны сургалтын төлбөрт төлсөн бол төлсөн хэмжээг шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэх зээл;
Хүү /жилийн/ 5%
Хэмжээ Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр Сургуулийн нэхэмжилсэн сургалтын төлбөрийн дүн Сургалтын төлбөр төлсөн дүн
Хугацаа 1 семестрийн төлбөр бол дараа семестр хүртэл, 1 хичээлийн жилийн төлбөр бол 12 сар хүртэл 120 сар хүртэл 1 семестрийн төлбөр төлсөн бол 6 сар хүртэл, 1 хичээлийн жилийн төлбөр төлсөн бол 12 сар хүртэл
Эргэн төлөх нөхцөл Үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт сар бүр төлнө. Суралцаж буй хугацаа болон төгссөнөөс хойш 12 сарын хугацаанд сар бүр хүү төлнө. Үүнээс хойш үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт сар бүр төлнө. Үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт сар бүр төлнө. 
Шимтгэл 0₮
Өргөдлийн хураамж Зээл олголтын шимтгэл байхгүй

Тавигдах шаардлага:

Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь гэр бүлийн гишүүн байна.

Оюутанд тавигдах шаардлага:

  • ХасБанк, Боловсролын зээлийн сантай “Оюутны хөгжлийн зээл”-ээр Хамтран ажиллах гэрээ байгуулсан магадлан итгэмжлэгдсэн сургуулийн 18 насанд хүрсэн оюутан байх;
  • Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байх;
  • Бакалаврын өдрийн хөтөлбөрт суралцдаг байх;
  • Сурлагын голч дүн, шинэ элсэгч тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь босго онооноос дээш байх.
Зээлийн төрөлГолч дүнгийн босго онооЭЕШ-н босго оноо
Хүү бууруулах зээл 2.0 400.0
Богино хугацаат зээл 2.0 400.0
Урт хугацаат зээл 3.0
2.3* /Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн
чиглэлээр суралцаж буй тохиолдолд/
650.0

Хамтран зээлдэгчид тавигдах шаардлага:

  • 6 болон түүнээс дээш сарын хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн байх эсхүл 12 болон түүнээс хугацаанд бизнесийн үйл ажиллагаа явуулсан байх;
  • Оюутны гэр бүлийн гишүүн байх.

    Бүрдүүлэх материал:

    Хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүрдүүлэх материал:

    • Зээл хүссэн өргөдөл; (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
    • 3х4 хэмжээтэй цээж зураг;
    • Богино хугацаат болон урт хугацаат зээлийн хувьд сургалтын төлбөрийн нэхэмжлэх эх хувиар, хүү бууруулах зээлийн хувьд хувьд сургалтын төлбөр төлсөн баримт;
    • Оюутны болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
    • Оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл шинэ элсэгчийн хувьд сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх “батламж”-ийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
    • Сургуулийн тодорхойлолт;
    • Дүнгийн хуулга, Шинэ элсэгчийн хувьд “Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дүнгийн батламж”-ийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
    • Шинэ элсэгч нь тухайн мэргэжлийн хувьд тэнцэхэд тооцуулсан хичээлүүдийн нэрс ба оноог тодорхойлсон сургуулийн тодорхойлолт;
    • Хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн болохыг батлах баримт бичиг; /Төрсний гэрчилгээ, бүртгэлийн лавлагаа гэх мэт аль боломжит баримт бичиг/
    • Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар;
    • Цалингийн тодорхойлолт /ХасБанкны салбар, тооцооны төвүүдээс эсвэл энд дарж татаж авах/;
    • Бизнес эрхлэгч бол бизнестэй холбоотой бичиг баримтууд;
    • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.