Азийн хөгжлийн банкнаас /ADB/ хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжил төслийн II шатны зээлийг олгож байна. ХасБанк нь ADB төслийн нэгжтэй II шатанд албан ёсоор хамтран ажиллаж байна.

Төслийн зорилго:

Мах, сүү, арьс шир, ноос ноолуур, оёдол, зөгийн аж ахуй, жимс жимсгэнэ, эрчимжсэн аж ахуй, хүлэмжийн аж ахуй, шилмэл малын үржил, үрийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн онцлогоос хамааран үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлнэ.

Зээлийн нөхцөл:

1Зээл олгох валютАм.долларТөгрөг
2 Зээлийн хэмжээ 150,000 – 3,000,000 ам.доллар 150,000 – 3,000,000  ам.доллартай тэнцэх төгрөг
3 Жилийн зээлийн хүү*
/2016.06.30 байдлаар/
7 % 8%
5 Зээлийн хугацаа 7 жил хүртэл
6 Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 3 жил хүртэл
7 Бусад Банкны ерөнхий нөхцөл

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын холбогдох хуулийн дагуу бүртгүүлсэн ХК, ХХК, хоршоод;
  • Монгол талын өмч 51%-С дээш байх;
  • Бизнесээ 2 дээш жил эрхэлсэн байх;
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангаар цэвэр ашгийн хэмжээ 2.5%-иас дээш байх;
  • Хангалттай барьцаа хөрөнгөтэй байх;
  • Нийт төслийн өртгийн 15%-Г зээлдэгч хариуцна;
  • Санхүүгийн дотоод өгөөж нь хөрөнгийн жигнэсэн дундаж өртгөөс их байх;
  • Төслийн э/з дотоод өгөөж 12%-с дээш;
  • Түүхий эдийн найдвартай эх үүсвэрийг баталгаажуулсан;
  • Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн байх;
  • Байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;
  • Арьс шир болон ноос ноолуурын төсөлд тусгай шалгууртай;
  • Монгол улс болон АХБ-ны байгаль орчны шаардлагыг хангах үйл ажиллагаа явуулах;
  • USD 600,000 Буюу түүнтэй тэнцүү төгрөгийн зээлийг ЗБДС хамруулах боломжтой.

Арьс шир, ноос ноолуурын салбарт тавигдах тусгай шалгуур:

 Арьс ширний салбар

  • Улаанбаатараас бусад хот, орон нутаг дахь анхан шатны боловсруулалтын (хөх шир) үйлдвэр, эсвэл анхан шатны боловсруулах үйлдвэр нийслэлээс үйлдвэрээ нүүлгэн байршлаа сольж байгаа бол;
  • Боловсруулалтыг хөх ширээс цааш гүнзгийрүүлэх, эсвэл эцсийн бүтээгдэхүүн хийх;
  • Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тухайд танилцуулж буй төслөөр дотоодод боловсруулсан арьс ширийг түлхүү ашиглах.
  • Үйлдвэрлэлийн процессыг бүхэлд нь хамарсан чанарын хяналтын хүний нөөц, нэгжтэй байх (оролцох хүсэлтэй бүх компанид хамаарна).

Ноос, ноолуурын салбар

  • Ээрмэл, нэхмэл бүтээгдэхүүн хийх төсөл;
  • Сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьд санал болгож буй төсөл нь экспортод гаргахаар байх;
  • Угааж, самнасан ноос, ноолуур үйлдвэрлэгчдийг (а) зөвхөн олон улсад танигдсан нэр хүндтэй брэндтэй хамтарсан брэнд хөгжүүлэлт хийх зорилгоор сүүлийн 3 (гурав) жилд экспорт хийж байгаа болон (б) НӨСХО-ын дэд төслийн зээл авснаас хойш 3 (гурав) жилийн дотор экспортын борлуулалтыг 20% (хорин хувь)-иар нэмэгдүүлэх тохиолдолд;
  • Монголын боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй салбарын дотор болон бусад салбарынхантай хамтран ажиллаж байгаа (оролцох хүсэлтэй бүх компанид хамаарна).