Харилцагч та өөрт болон гэр бүлийн гишүүндээ элэгний “С” вирусын эмчилгээнд зориулсан зээлийн бүтээгдэхүүнийг зах зээл дээрх хамгийн таатай нөхцөлөөр авах боломжтой.

Давуу тал:

  • Зээлийн хүсэлтийг богино хугацаанд, шуурхай шийдвэрлэнэ;
  • Зээлийг урьдчилан төлөхөд торгуульгүй;
  • Зээлийн хүүг зөвхөн ашигласан дүнгээс тооцно;
  • Зээлийн эхний 6 сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө;
  • Зээлийг зөвхөн зориулалтын дагуу ашиглах боломжтой*;
  • Банкаар цалин болон бизнесийн орлогоо удирддаг, зээлийн сайн түүхтэй бол барьцаа хөрөнгө шаардахгүй.

Бүтээгдэхүүний нөхцөл:

ХэмжээХугацааХүү /сарын, ₮/ШимтгэлӨргөдлийн хураамж
2.5-4 сая төгрөг хүртэл
36 сар
Зарласан хүү: 1.20%
Бодит хүү: 1.21%
Зээл олголтын шимтгэл байхгүй
1,000 төгрөг

* Зээлийг зөвхөн тусгайлсан тохиргоотой картаар дамжуулан банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан эм ханган нийлүүлэгч байгууллага, эмнэлэг болон итгэмжлэгдсэн лабораториуд дээр байршуулсан банкны ПОС төхөөрөмж дээр гүйлгээ хийх боломжтой байна.

Тавигдах шаардлага:

  • 18-с дээш настай эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  • 6 болон түүнээс дээш сарын хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн байх эсхүл 12 сар болон түүнээс дээш хугацаанд бизнесийн үйл ажиллагаа явуулсан байх;
  • Зээл хүсэгч эсхүл түүний гэр бүлийн хүн нь Элэгний “С” вирус устгах эм уух шаардлагатай нь эмчийн оношоор тогтоогдсон байх. 

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн өргөдөл;
  • Цахим иргэний үнэмлэх, түүний хуулбар;
  • 3х4 хэмжээтэй цээж зураг;
  • Зээл хүсэгч нь гэр бүлийн гишүүний эмчилгээнд зориулж зээл авч буй тохиолдолд хоорондын хамаарлыг нотлох баримт бичиг;
  • “С” вирустэй нь тогтоогдсон, вирусийн эсрэг эм уух шаардалагатай тухай эмчийн онош / сүүлийн 3 сарын хугацаанд бичигдсэн байх/;
  • Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар;
  • Цалингийн тодорхойлолт /ХасБанкны салбар, тооцооны төвүүдээс эсвэл энд дарж татаж авах/;
  • Гэр бүлийн хөдөлмөр эрхэлж буй гишүүдийн цалингийн тодорхойлолт /Шаардлагатай бол/;
  • Бизнес эрхлэгч бол бизнестэй холбоотой бичиг баримтууд.

Харилцагч та өөрт ойр байрлах дараах салбаруудад хандан зээлийн хүсэлтээ шийдвэрлүүлнэ үү. Үүнд: 

Салбар, тооцооны төв Байршил
1 Төв салбар Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Чингүнжавын гудамж-30
2 Баянзүрх салбар Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн зүүн талд ОТР ХХК-ны байр, 1 давхарт /БЗДүүргийн автобусны буудлын харалдаа/
3 Сонгинохайрхан салбар Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо, 1-р хороолол 1-р үйлчилгээний төв /"Саппоро" худалдааны төвд/
4 Баянгол салбар Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө,  Соло Молл худалдааны төв
5 Сансар салбар Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, "СиАрИ" ХХК-ийн байр /Зүүн 4 замын баруун хойно, Эрүүл Мэндийн хүрээлэнгийн урд талд/
6 Ард салбар Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 9-р байр, ХасБанкны байр /Хуучнаар "Ард" кинотеатрын байр/
7 Төв талбай салбар Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, ХасБанкны төв байр /Сүхбаатарын талбайн зүүн талд/
8 Түшиг салбар Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Сөүлийн гудамж, "Түшиг" төвийн 1 давхарт
9 Оргил салбар Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр зайсангийн гудамж-21, "Газар шилтгээн" цогцолборын 2-р давхарт /Зайсан, "Оргил" худалдааны төв, 2-р давхарт/

ХасБанктай хамтран ажиллаж буй байгууллагууд:  

  • Омбол ХХК
  • Эм Импекс ХХК
  • Интермед эмнэлэг
  • Мед аналитик лаборатори
  • Хаппи веритас эмнэлэг
  • Гялс төв
  • Сонгдо эмнэлэг
  • Грандмед эмнэлэг
  • Элэгний төвийн лаборатори
  • Онкоген лаборатори
  • Итгэл лаборатори
  • Стандлаб лаборатори
  • Дархан Детект эмнэлэг