МонСефф бизнесийн зээл нь 15 буюу түүнээс дээш хувиар эрчим хүчний хэрэглээгээ бууруулж байгаа болон сэргээгдэх эрчим хүч ашиглаж буй хувийн аж ахуйн нэгжүүдэд зориулсан  зээл юм.  

Зээлийн хэмжээЗээлийн хугацааХүү /сарын/Үйлчилгээний шимтгэл

2,5 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг

5 хүртэл жил

Төгрөг

 1%

1,5%

МонСефф бизнесийн зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн төслүүдийн талаарх мэдээллийг энэхүү линкээр орж үзнэ үү.

МонСефф бизнесийн зээлийн давуу тал

Олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг танд үнэ төлбөргүй зөвлөгөө тусламж үзүүлнэ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн зөвлөх баг үйлдвэрлэлийн шат дамжлагын аль хэсэгт эрчим хүчээ хэмнэж, үйл ажиллагааны зардлаа бууруулах боломжтой болох, үйлдвэрлэлийн бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөөд зогсохгүй хэрэв та тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа бол аль улсаас ямар тоног төхөөрөмж авбал илүү хямд бөгөөд чанартай байх мөн манай улсын нөхцөлд аль нь илүү тохиромжтой болохыг үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ юм.

Зээлийн зориулалт

  • Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ
  • Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх
  • Үйлдвэрийн хүчин чадлыг сайжруулах, өргөтгөх
  • Хуучин барилгаа засч, дулаалах эсхүл шинэ барилга барих (Эрчим хүчний хэмнэлттэй тоноглол, технологи болох дулаан-агааржуулалтын систем, цонх, дулаалга, гэрэлтүүлэг, нарны дэлгэц суурилуулсан барилга барих)
  • Хуучин тээврийн хэрэгслийг тэг гүйлттэй шинэ тээврийн хэрэгслээр солих (автобус, ачааны машин, хүргэлтийн машинууд)

Зээлийн нэмэлт шалгуур

Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх үйл ажиллагаа нь эрчим хүчийг 15 буюу түүнээс хувиар хэмнэж байх эсхүл сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байх.*

 *Зээлийн судалгаа хийж байх хугацаанд зээл хүсэгчийн эрчим хүчний хэмнэлтийг техникийн зөвлөх баг  үнэ төлбөргүй тогтоож өгнө. Харилцагч нэмэлт төлбөр төлөхгүй.

Барьцаа, нөхцөл 

  • Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, бусад
  • Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сар хүртэл

Бүрдүүлэх материал

  • ХасБанкны маягтын дагуу анкет;
  • Бизнесийн танилцуулга;
  • Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ;
  • Санхүүгийн тайлан /1-2жил/;
  • Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл, лиценз, патент;
  • Бусад банк санхүүгийн байгууллагаас авч байсан сүүлийн зээлийн түүх;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл;
  • Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд;
  • Бусад