ХасБанк нь дэлхийд танигдсан, өндөр зэрэглэлийн үйлчилгээ авах боломж бүхий ₮ карт болон UnionPay хосолсон брэнд картыг Танд санал болгож байна.

Давуу тал:

  • Монгол Улс болон гадаад оронд төлбөр тооцоогоо саадгүй гүйцэтгэх;
  • Та төгрөгийн дансаа ашиглаж гадаадад төлбөр, тооцоо гүйцэтгэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд гүйлгээ хийсэн валютын төрлөөс хамааран банк бэлэн бус ханшаар хөрвүүлэн тооцох болно;
  • Мөн та хүсвэл картандаа төгрөг, юань, ам.доллар гэсэн 3 валютын данс холбох боломжтой;
  • Ямар валютаар гүйлгээ хийж байгаагаас хамаарч Таны картандаа холбуулсан ижил валютын данстай шууд харьцаж гүйлгээ хийх тул ханшийн зөрүүнээс алдагдал хүлээхгүй;
  • Картын дансандаа барьцаа (дансны доод үлдэгдэл) байршуулах шаардлагагүй;
  • ХасБанкны харилцах, хугацаагүй хадгаламжийн дансаа картандаа холбуулж ашиглах;
  • Зээлийн эрх нээлгэх;
  • Хөнгөлөлттэй нөхцлөөр дэд карт нээлгэх;
  • Интернэт банк ашиглан картын дансаа 24 цаг хянах
  • “Өвөр Монголын Банк”-ны салбараас бэлэн юань авах боложтой

Бэлэн юань авах боломжтой салбаруудыг эндээс харна уу.

Мөн та хосолсон брэнд Платинум картыг сонгосноор дараах үйлчилгээг олон улсад авах боломжтой юм. Үүнд:

  • Тус картыг дагалддаг Priority Pass гишүүнчлэлийн картыг ашиглан дэлхийн 600 гаруй олон улсын нисэх буудлын VIP танхимд нэвтрэх эрхтэй. VIP танхимууд нь дараах үйлчилгээг танд үзүүлнэ:
    • Интернэтийн сүлжээ;
    • Хурлын өрөө;
    • Хөнгөн зууш, ундааны зүйлс;
    • Амрах ая тухтай орчин.

VIP танхимуудын дэлгэрэнгүй жагсаалтыг www.prioritypass.com/lounges цахим хуудсанд хандаж харна уу.

  • Мэдээлэл тусламжийн үйлчилгээ авах;
  • Олон улсын нэр хүндтэй худалдаа үйлчилгээний байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх;
  • Зочид буудал, амралтын газрын мэдээлэл /хаяг, цагийн хуваарь, утасны дугаар/ авах, захиалга хийх;
  • Нислэгийн тийз, цагийн хуваарийн мэдээлэл авах, захиалга хийх.

Хөнгөлөлт урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та доорх цахим хуудсанд хандаж харна уу.

http://unionpayintl.com/en/enserviceCenter/englobalOffer

http://www.unionpayintl.com/en/enPrivileges/index.shtml

http://www.unionpayintl.com/en/EXPOMilano2015

http://www.unionpayintl.com/en/summer/jun

Картын үйлчилгээний нөхцөл:

Хураамж, шимтгэлНөхцөл
Элсэлтийн хураамж -
Жилийн хураамж 100,000 төг
Дансанд заавал байлгах үлдэгдэл -
Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар 20,000,000 төг
Худалдан авалтын гүйлгээний дээд хязгаар 20,000,000 төг
Карт нөхөн авах -
ПИН код нөхөн авах -
Дэд карт эзэмшигчийн жилийн хураамж 50,000 төг
Бэлэн мөнгө авах Гадаадын банкнаас /АТМ, ПОС/ 1.5%
ХасБанкны салбараас ам.доллар, юань авах 0.25%
ХасБанкны салбараас төгрөг авах 200 төгрөг
“Өвөр Монголын Банк”-ны салбараас бэлэн мөнгө авах Нэг өдөрт авах бэлэн мөнгөний дээд хязгаар 200,000 юань /түүнтэй тэнцэх валют/
Нэг удаагийн гүйлгээ нь 10,000 юань /түүнтэй тэнцэх валют/-аас доошгүй байна
Картын дансны үлдэгдэлд бодогдох хүү /жилээр/ Төгрөг /100,000 төгрөгөөс дээш/ 3.6%
АНУ-ын доллар /100 ам.доллараас дээш/ 1.2%
Юань /300 юанаас дээш/ 1.2%

Бүрдүүлэх материал:

Та гадаадад зорчихоосоо өмнө тухайн оронд ЮнионПэй карт хүлээн авдаг эсэхийг доорх холбоосоор орж шалгаарай. http://unionpayintl.com/en/enserviceCenter/englobalCard