Та хосолсон брэнд картаар өдөр тутмын хувийн хэрэгцээнийхээ бүхий л төлбөр тооцоог гүйцэтгэж, банкны үйлчилгээг авах боломжтой.

Давуу тал:

  • Монгол Улс болон гадаад оронд төлбөр тооцоогоо саадгүй гүйцэтгэх;
  • Та төгрөгийн дансаа ашиглаж гадаадад төлбөр, тооцоо гүйцэтгэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд гүйлгээ хийсэн валютын төрлөөс хамааран банк бэлэн бус ханшаар хөрвүүлэн тооцно;
  • Мөн та хүсвэл картандаа төгрөг, юань, ам.доллар гэсэн 3 валютын данс холбох боломжтой;
  • Ямар валютаар гүйлгээ хийж байгаагаас хамаарч Таны картандаа холбуулсан ижил валютын данстай шууд харьцаж гүйлгээ хийх тул ханшийн зөрүүнээс алдагдал хүлээхгүй;
  • Картын дансандаа барьцаа (дансны доод үлдэгдэл) байршуулах шаардлагагүй;
  • ХасБанкны харилцах, хугацаагүй хадгаламжийн дансаа картандаа холбуулан ашиглах;
  • Дансны үлдэгдэлдээ хүү тооцуулах;
  • Зээлийн эрх нээлгэх;
  • Монгол улс болон гадаад улс дахь картаар үйлчлэгч байгууллагаар үйлчлүүлэх боломжтой.
  • "Өвөр Монголын Банк"-ны салбараас бэлэн юань авах боломжтой.

Бэлэн юань авах боломжтой салбаруудыг эндээс харна уу. 

Картын үйлчилгээний нөхцөл:

Хураамж, шимтгэлНөхцөл
Элсэлтийн хураамж -
Жилийн хураамж 10,000 төг
Дансанд заавал байлгах үлдэгдэл -
Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар 5,000,000 төг
Худалдан авалтын гүйлгээний дээд хязгаар 5,000,000 төг
Карт нөхөн авах 10,000 төг
Пин код сэргээх /чиптэй карт/ 10,000 төг
Пин код сэргээх /соронзон туузтай/ 1000 төг
Пин код солих /АТМ/ 0 төг *
Дэд карт эзэмшигчийн жилийн хураамж 10,000 төг
Бэлэн мөнгө авах Гадаадын банкнаас /АТМ, ПОС/ 1.5%
ХасБанкны салбараас ам.доллар, юань авах 0.25%
ХасБанкны салбараас төгрөг авах 200 төгрөг
“Өвөр Монголын Банк”-ны салбараас бэлэн мөнгө авах Нэг өдөрт авах бэлэн мөнгөний дээд хязгаар 200,000 юань /түүнтэй тэнцэх валют/
Нэг удаагийн гүйлгээ нь 10,000 юань /түүнтэй тэнцэх валют/-аас доошгүй байна
Картын дансны үлдэгдэлд бодогдох хүү /жилээр/ Төгрөг /100,000 төгрөгөөс дээш/ 3.6%
АНУ-ын доллар /100 ам.доллараас дээш/ 1.2%
Юань /300 юанаас дээш/ 1.2%

*2017 оны 2 сарын 1 хүртэл

Бүрдүүлэх материал:

Та гадаадад зорчихоосоо өмнө тухайн оронд ЮнионПэй карт хүлээн авдаг эсэхийг доорх холбоосоор орж шалгаарай. http://unionpayintl.com/en/enserviceCenter/englobalCard

Мөн та ЮнионПэй картаараа олон улсын 50 худалдааны бүсүүдээс хөнгөлөлттэй худалдан авалт хийх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг http://2016web.unionpayintl.com/en/shopping  холбоосоор орж авна уу.