Харилцагч Та гадаад улсад ашиглагдаж байсан хуучин автомашин, тээврийн хэрэгсэл, эсхүл тэг (0) гүйлттэй шинэ автомашин, тээврийн хэрэгслийг “Тээврийн хэрэгсэл худалдан авах” зээлээр авах боломжтой.

Давуу тал:

  • Зээлийн хүсэлтийг богино хугацаанд, шуурхай шийдвэрлэнэ;
  • Шинэ автомашин худалдан авч байгаа тохиолдолд нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй;
  • Урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн үл хөдлөх хөрөнгө барьцаалж 100 хувийн санхүүжилт олгодог;
  • Батламжийн үйлчилгээг авах боломжтой;
    • Та “Батламжийн үйлчилгээ”-нд хамрагдсанаар худалдан авах тээврийн хэрэгслээ хараахан сонгож амжаагүй бол өөрийн санхүүгийн чадварт тохирсон зээлийн хэмжээг урьдчилан тогтоолгон, цаг хугацаанд баригдахгүйгээр хүссэн тээврийн хэрэгслээ сонгох боломжтой.

Бүтээгдэхүүний нөхцөл:

Тээврийн хэрэгсэлХугацаа
/сар хүртэл/
Тээврийн хэрэгслийн үнэУрьдчилгаа төлбөрХүү/сарын/
Зарласан хүүБодит хүү
Шинэ 60

40,000 АНУ-ын доллар хүртэл, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг 10%

₮1.60%-1.80%

$1.0%-1.20%

₮1.64%-1.84%

$1.03%-1.24%

40,001-100,000 АНУ-ын доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг 20%
100,001 дээш АНУ-ын доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг 30%
Хуучин 24 20,000 хүртэлх АНУ-ын доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг 20%

₮1.80%-2.0%

$1.20%-1.50%

₮1.86%-2.06%

$1.24%-1.55%

36 20,001-50,000 АНУ-ын доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг 20%
50,001 дээш АНУ-ын доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг 30%

Тавигдах шаардлага:

  • 6 болон түүнээс дээш хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн эсхүл бизнес эрхэлсэн байх;
  • ХасБанктай хамтран ажиллах гэрээ байгуулсан Нийлүүлэгчээс тээврийн хэрэгслийг сонгосон байх.

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн өргөдөл /ХасБанкны салбар, тооцооны төвүүдээс эсвэл энд дарж татаж авах/;
  • Цахим иргэний үнэмлэх, түүний хуулбар;
  • 3х4 хэмжээтэй цээж зураг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар /Нотариатаар батлуулах шаардлагагүй/;
  • Цалингийн тодорхойлолт /ХасБанкны салбар, тооцооны төвүүдээс эсвэл энд дарж татаж авах/;
  • Гэр бүлийн хөдөлмөр эрхэлж буй гишүүдийн цалингийн тодорхойлолт /Шаардлагатай бол/;
  • Бизнес эрхлэгч бол бизнестэй холбоотой бичиг баримтууд;
  • Худалдан авах тээврийн хэрэгслийг сонгосон нэхэмжлэх.
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал

     

Ундрах - Хүүгээ зарлагаддаг хугацаатай хадгаламж

Сар бүр хүүгийн орлогоо хүлээн авах боломж.

Дэлгэрэнгүй