Харилцагч та Бизнесийн болон Хувийн санхүүгээ шуурхай, найдвартай удирдахыг хүсч байгаа бол Харилцах дансны үйлчилгээг сонгоорой. Та төгрөг, ам доллараас гадна евро, рубль, иен, юань, австрали доллар, канад доллар, вон, фунт гэсэн валютуудаар харилцах данс нээлгэх боломжтой.

Давуу тал:

  • Дансандаа зээлийн эрх үүсгүүлэх;
  • Дотоод шилжүүлэг хийх, төлбөр хүлээн авах;
  • Төрөл бүрийн валютын арилжаа хийх;
  • Захиалгат шилжүүлэг буюу стэндин ордер үйлчилгээ авах;
  • Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлж, банкинд ирэхгүйгээр интернет, гар утас ашиглан дансны үлдэгдлээ шалгах, гүйлгээ хийж, өөрийн дансаа удирдах, хянах боломжтой.

Нөхцөл:

НөхцөлMNTUSDEURRUBJPYCNYCADAUDGBPKWN

Харилцах дансанд заавал байлгах

үлдэгдлийн доод хэмжээ

- - - 250 1,000 50 10 10 10 20,000
Үйлчилгээний хураамж /сар бүр/ - - - 25 80 5 1 1 1 1,000

Бэлэн бусаар харилцах дансанд шилжиж

орсон валютыг бэлнээр хүлээн авахад

200 0.20% 0.20% 1.5% 0.20% 0.20% Зөвхөн бэлэн бусаар гүйлгээ хийнэ. 1.5%
Данс хаах хураамж 3,000 төгрөг
Хүүгийн хэмжээ/жил/* 3.6% 1.2% 1.2% - - - - - - -

*Өдрийн үлдэгдэл 100,000төгрөг/100 доллар/ 300 юаниас дээш тохиолдолд хүүг тооцно.

Данс ашиглахад авах шимтгэл хураамжийн мэдээллийг Ерөнхий нөхцөл хэсэг рүү хандаж авна уу.

Бүрдүүлэх материал:

  • Монгол улсын иргэн бол Иргэний үнэмлэх;
  • Гадаадын иргэн бол Англи хэл дээр бичигдсэн гадаад пасспорт – Харилцагчийн зураг, овог нэр, нас, төрсөн огноо оруулсан дугаартай байх.

Интернэт банк

Та ХасБанкны интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлснээр банкны салбарт ирэлгүйгээр, интернэтэд холбогдсон компьютер ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Дэлгэрэнгүй

Стэндинг ордер

Хуримтлал үүсгэх хамгийн хялбар боломж.

Дэлгэрэнгүй