Харилцагч та дансны үлдэгдэлдээ бодогдсон хүүгээ сар бүр харилцах, карт, хугацаагүй хадгаламжийн дансандаа хүлээн авах хүсэлтэй бол “Ундрах” хадгаламжийг сонгоорой.

Давуу тал:

  • Сар бүр хүүгийн орлогоо хүлээн авах;
  • Хадгаламжийн дансаа барьцаалан зээл авч богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх;
  • Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлэн, банкинд ирэхгүйгээр интернет, гар утас ашиглан дансны үлдэгдлээ шалгах;
  • Дансандаа орлого хийх боломжтой.

Хадгаламжийн нөхцөл:

Валютын төрөлДоод үлдэгдэл6-8 сар9-12 сар13-24 сар
Жилийн хүү
Төгрөг 1,000,000 12.3% 14.3% 15.0%
Ам.доллар 1,000 4.12% 5.65% 5.84%

Бүрдүүлэх материал:

  • Монгол улсын иргэн бол Иргэний үнэмлэх;
  • Гадаадын иргэн бол Англи хэл дээр бичигдсэн гадаад паспорт – Харилцагчийн зураг, овог нэр, нас, төрсөн огноо оруулсан дугаартай байх.

Интернэт банк

Та ХасБанкны интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлснээр банкны салбарт ирэлгүйгээр, интернэтэд холбогдсон компьютер ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Дэлгэрэнгүй

Хадгаламж барьцаалсан зээл

Гэнэтийн санхүүгийн хэрэгцээгээ шийдэх хамгийн ухаалаг сонголт.

Дэлгэрэнгүй