Та амины орон сууцтай болох гэж байгаа бол...

  • Амины сууц худалдан авах зээл
    Харилцагч та өмчлөлийн газар дээр, архитектурын зураг төслийн дагуу баригдсан, инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсхүл бие даасан цэвэр бохир ус, халаалтын систем бүхий хувийн байшин худалдан авахаар төлөвлөж байгаа бол “Амины сууц худалдан авах" зээлийг сонгоорой.
  • Амины сууц барих зээл
    Харилцагч та өмчлөлийн газар дээр, архитектурын зураг төслийн дагуу, нийтийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсхүл бие даасан цэвэр бохир ус, халаалтын систем бүхий хувийн байшин барихаар төлөвлөж байгаа бол “Амины сууц барьж дуусгах" зээлд хамрагдаарай. Таны барилгын ажлын явц 50 хувь буюу таазны хучилт, шал хийгдсэн байх шаардлагатай.
  • Амины сууцны багц зээл
    Харилцагч танд амины сууц зээлээр худалдан авахаас гадна, уг амины сууцны дэд бүтцийг сайжруулах, дотоод, гадаад тохижилт хийх хэрэгцээ шаардлага нэгэн зэрэг гарч байгаа бол “амины сууцны багц зээл”-ийн үйлчилгээг сонгоорой.

Та хараахан орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж амжаагүй байгаа бол "Орон сууцны хадгаламж"-ийн нөхцөл, мөн зээлийн хүүгийн болон урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг буруулах хөнгөлөлт авах боломжийг энд дарж авна уу. Та дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл асуулт хариулт хэсгийн тэмдэг дээр дарж мэдээллийг авна уу.

Бүтээгдэхүүний нөхцөл:

 НөхцөлХудалдан авах зээлБагц зээлБарих зээл
Дээд хэмжээ 120 сая төгрөг эсхүл 120 мянган ам.доллар Амины орон сууц 120 сая төгрөг эсхүл 120 мянган ам.доллар 120 сая төгрөг эсхүл 120 мянган ам.доллар
Дэд бүтэц /Тохижилт/ Засвар/ Үндсэн зээлийн  25 хувь
Урьдчилгаа төлбөр 30 % Барилгын ажлын гүйцэтгэл: зээлийн хэмжээ 40 сая төгрөгөөс доош бол-20 хувь, зээлийн хэмжээ 40 сая төгрөгөөс дээш бол-50 хувь буюу *Газар, шороо, өндөржилт, шугаман суурь цутгалт хийсэн байх
Хүү /сарын/ Зарласан хүү - ₮: 1.58%-1.75, $: 1.13%-1.30%
Бодит хүү - ₮: 1.61%-1.78%, $: 1.15%-1.35%
Хугацаа 180 сар
Шимтгэл Зээл олголтын дүнгийн 1 хувь
Өргөдлийн хураамж 10,000 - 15,000 төгрөг

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн өргөдөл /маягтаар/;
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажсан хуулбарын хамт;
  • Зээл хүсэгчийн сүүлийн 12 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн боловсрол, мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрхэлж байсан бизнесийн талаарх товч танилцуулга;
  • Худалдан авах амины орон сууц болон байшинг барих газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, зээлийн хүсэлт гаргахаас 7-ooс дээшгүй хоногийн өмнө Эрхийн Улсын Бүртгэлийн Албанаас авсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа.
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал

Амины орон сууц худалдан авах бол

  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/;
  • Зээл хүсэгч болон худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол түүний эх хувь;
  • Амины орон сууцны газрын кадастрын зураг;
  • Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээний хуулбар;
  • Амь нас, эд хөрөнгийн даатгалын гэрээ.

Амины орон сууц барьж дуусгах бол

  • Газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, барилга барих газар олгосон тухай аймаг, нийслэлийн засаг даргын захирамж, газар эзэмших гэрээ;
  • Техникийн нөхцөл бүрдүүлсэн баримт бичиг;
  • Барилгын хянагдсан зураг төсөв;
  • Барилгын ажлын ерөнхий төлөвлөгөө;
  • Барилгын материал, тоног төхөөрөмж худалдан авах, түрээслэх, амины орон сууц барих, халаалт болон ус хангамжийн систем суурилуулах ажлуудын гүйцэтгэгчтэй байгуулсан болон холбогдох бусад гэрээ, хэлцэлүүд, санхүүжилтийн төлөвлөгөөний хамт, гүйцэтгэлийн акт.

     

Интернэт банк

Та ХасБанкны интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлснээр банкны салбарт ирэлгүйгээр, интернэтэд холбогдсон компьютер ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Дэлгэрэнгүй

Хэрэглээний худалдан авалтын зээл

Ая тухтай амьдралын нөхцөлийг Хэрэглээний худалдан авалтын зээлээр шийдвэрлэх боломжтой.

Дэлгэрэнгүй