Бүх төрлийн биет хөрөнгийн (орон сууц, амины сууц, газар, байшин, гэр, тавилга, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүнд даацын тээврийн хэрэгсэл, хүнд даацын механикм) өмчлөгч болон эзэмшигч нь тус хөрөнгөнд учрах боломжит эрсдүүлээс хамгаалан, түүнээс үүдэх үр дагавараас зайлсхийн даатгуулах боломжтой. Таны хөрөнгөнд өөрийн болон бусдын буруугаас эсвэл давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан учирсан хохирлыг урьдчилан тохиролцсон хариуцлагын дагуу хэсэгчлэн болон бүрэн нөхөн төлж, хохиролгүй, эрсдэлгүй амар тайван байх боломжийг олгох зорилготой даатгалын хэлбэр юм.

Биет хөрөнгийг даатгуулахад тавигдах шаардлага:

  • Өмчлөгч эзэмшигч нь тодорхой байх;
  • Зах зээлийн үнэ тодорхойлогдохуйц байх;
  • Бусад хөрөнгөөс ялгагдах дахин давтагдахгүй сериал дугаар, онцлогтой байх.

Биет хөрөнгөнд учрах боломжит эрсдэлүүд*:

  • Бүх төрлийн гал болон дэлбэрэлтийн;
  • Бүх төрлийн байгалийн;
  • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэлийн;
  • Сантехникийн;
  • Хулгай дээрмийн;
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн;
  • Ахуйн;
  • Далд гэмтлийн.

Шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

  • Өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл - Иргэний үнэмлэх, Байгууллагын гэрчилгээ;
  • Хөрөнгийн гэрчилгээ, бичиг баримт;
  • Хөрөнгийн нэр, марк, серийн дугаар болон бусад шаардлагатай мэдээллүүд;
  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, эсвэл худалдан авсан санхүүгийн баримт**.

Нөхөн төлбөрийн тохиолдолд бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Даатгуулагчийн өргөдөл;
  • Холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт. (Жишээ нь: СӨХ, Конторын дүгнэлт г.м);
  • Хохирлын үнэлгээний тайлан;
  • Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь;
  • Бусад шаардлагатай материал.

* Даатгалын компани бүр тухайн даатгах биет хөрөнгийг хариуцах эрсдлийн жагсаалт болон түүнд харьяалагдах үнэ ялгаатай байдаг.

** Даатгалын үнэлгээг хэрхэн тогтоох нь даатгуулагчийн сонголтоос бүрэн хамаарах боловч даатгалын тохиолдлын үед хохирлын хэдэн хувийг нөхөн төлөх нь хувь тэнцүүлэгдэх зарчимд суурилдаг тул зах зээлийн үнэлгээтэй тэнцүү хэмжээгээр даатгалын үнэлгээг тогтоохыг даатгагч зөвлөдөг.