ХасБанк нь Европийн Сэргээн Босголтын Банктай байгуулсан Хамтын Санхүүжилтийн гэрээний хүрээнд зээл олгож эхэллээ. Энэхүү хамтын санхүүжилтын зорилго нь ЖДҮ-ийг урт хугацаат санхүүгийн эх үүсвэрээр дэмжих, техникийн туслалцаа үзүүлэхэд оршино.

Тавигдах шаардлагууд:

  • Байгаль орчны үнэлгээ /эрүүл аюулгүй орчин/;
  • Зах зээлийн эрсдэлийн дэлгэрэнгүй судалгаа;
  • Зээлдэгчийн эрүүл мэндийн байдал;
  • Санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд.

Хамтран санхүүжүүлэх зээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны Бизнесийн Үйлчилгээний Төвүүдээс авна уу.