Бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэхэд зориулан олгох зээл.

Зээлийн нөхцөл:

 ТөгрөгАм.доллар
Зээлийн хэмжээ Бизнесийн цар хүрээ, санхүүгийн чадвараас хамааран уян хатан тогтооно.
Зээлийн зарласан хүү 1.6 - 2.0% 1.1 - 1.5%
/жилийн 19.2% -24.0%/ /жилийн 13.2% - 18.0%/
Зээлийн хугацаа 36 сар 48 сар
Үйлчилгээний шимтгэл 1.00% 0.50%
Зээлийн өргөдлийн хураамж 10,000 төгрөг
100 сая 1 төгрөгөөс дээш дүнтэй зээлийн хувьд зээлийн өргөдлийн хураамж авахгүй.

Тавигдах шалгуур:

  • Сүүлийн 6 сарын хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагаагаа явуулсан байх;
  • Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан, зөвшөөрөл нь зээл төлөгдөж дуусах хүртэл хүчин төгөлдөр байх эсхүл тодорхой хугацаагаар олгогддог тусгай зөвшөөрлийн хувьд цаашид сунгагдах боломжтой байх;
  • Бусад банк, санхүүгийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдэд муу зээлийн түүхгүй байх;
  • Бизнесийн орлого зарлагаа тогтмол хөтөлдөг ба бүртгэл /хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл/ хөтлөлт нь тухайн бизнесийн үйл ажиллагааны тухай бодит мэдээллийг илэрхийлэх боломжтой байх;
  • Зээлдэгч банкнаас шаардсан материалыг үнэн зөв, бүрэн гаргадаг байх;
  • Зээл хүсэгч бизнес хийх явцдаа хуулийн этгээд байгуулан үйл ажиллагаа явуулж байсан бол уг хуулийн этгээд нь дампуурсан эсхүл муу зээлийн түүхгүй байх;

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн өргөдөл /ХасБанкны маягтын дагуу/;
  • Бизнесийн танилцуулга;
  • Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ;
  • Санхүүгийн тайлан (сүүлийн 1-3жил);
  • Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл, лиценз, патент;
  • Бусад банк санхүүгийн байгууллагаас авч байсан сүүлийн зээлийн түүх;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл;
  • Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд;
  • Бизнесийн онцлогоос шалтгаалан шаардагдах бусад бичиг баримтууд.

Зээлийн шугам

Танд улирлын чанартай эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэх шаардлага байнга гардаг бол, тодорхой дүнгээр зээлийн эрх нээлгээрэй.

Дэлгэрэнгүй

Хөрөнгө оруулалтын зээл

Бизнесээ өргөжүүлэхэд зориулан урт хугаааны хөрөнгө оруулалтын зээл олгож байна.

Дэлгэрэнгүй