Харилцагчийн бизнесийн орлого болох бэлэн мөнгийг харилцагч байгууллагын салбар, цэгүүдээс нь банкны тусгай баг хураан авч, найдвартай, цаг алдалгүй харилцагчийн дансанд байршуулах үйлчилгээ юм.

Давуу тал:

  • Харилцагч борлуулалтын орлогоо гадны аливаа эрсдлээс хамгаалан тээвэрлүүлж, банкин дахь дансандаа найдвартай төвлөрүүлэх давуу талтай;
  • Цаг хугацаа, хүн хүч хэмнэх;
  • Гүйлгээний мэдээллээ интернэтээр www.e-xacbank.com, гар утсаар www.Amar.mn орон зайг үл хамааран хянах боломжтой;
  • Төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой;
  • Дараах валютаар хураах боломжтой: Төгрөг, Ам.доллар, Евро.

Үйлчилгээний нөхцөл:

НөхцөлТөгрөг, Ам.доллар, Евро
Байршил, давтамж, хураалгах мөнгөн дүнгээс хамааран хураалгасан мөнгөн дүнгийн 0.1-0.5 хувь

Үйлчилгээг хэрхэн авах вэ?

  • Харилцагч та хүсэлтээ ХасБанкны аль ч салбарт гаргах боломжтой. Бөгөөд хүсэлтийн дагуу байгууллага хариуцсан харилцааны менежерүүд таньтай холбогдон шаардлагатай мэдээллийг өгч, харилцан тохиролцон гэрээ байгуулсанаар үйлчилгээг үзүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ХасБанкны хамгийн ойрын салбар болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1888 дугаарт холбогдох, Мөн та байгууллага хариуцсан харилцааны менежертэй холбогдохыг хүсвэл: Smerm@xacbank.mn хаяг, 75771888-120/108/ утсаар хандана уу.