Ажлын цагаар, ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх үед эсхүл Монгол улсын нутаг дэвсгэрийн хаана ч, дурын үед даатгуулагчид бүх төрлийн гэнэтийн осол тохиолдсоноос хөдөлмөрийн чадвараа түр алдах, хэсэгчлэн алдах, бүрмөсөн бүрэн алдах, нас барах тохиолдлуудад даатгуулагчид болон түүний ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгох зорилготой даатгал юм.

Даатгуулахад тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэд болон гадаадын харъяат ба иргэний харьяалалгүй 18-аас дээш насны иргэд.

Даатгах боломжит эрсдэлүүд*:

  • Бүх төрлийн гэнэтийн осол түүнээс учирч болох үр дагавар:
    • Хөдөлмөрийн чадвар түр болон бүрэн алдалт;
    • Тахир дутуугийн зэрэглэлд тогтоох;
    • Нас барах.

Шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

  • Даатгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар, и-мэйл хаяг;
  • Даатгуулагчийн эрхэлдэг ажил, албан тушаалыг нотлох бичиг баримт;
  • Нөхөн төлбөрийн эрхтэй этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар, и-мэйл хаяг.

Нөхөн төлбөрийн тохиолдолд бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Даатгуулагчийн өргөдөл;
  • Холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт. (Жишээ нь: Онцгой байдлын газрын дүгнэлт г.м);
  • Хохирлын үнэлгээний тайлан;
  • Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь;
  • Бусад шаардлагатай материал.

* Даатгалын компани бүр тухайн даатгах биет хөрөнгийг хариуцах эрсдлийн жагсаалт болон түүнд харьяалагдах үнэ ялгаатай байдаг.