Харилцагч та ХасБанктай хамтран ажилладаг нийлүүлэгч байгууллага, иргэдээс цахилгаан бараа, гар утас, гэр ахуйн тавилгыг “Хэрэглээний худалдан авалтын зээл”-ээр авах боломжтой.

Давуу тал:

  • Зээлийн хугацаандаа зардал их гаргадаг баяр ёслол, амралтын үед нэг сарын зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зөвхөн зээл хүүг төлөх боломжтой;
  • 2 сая төгрөг хүртэлх үнэ бүхий эд зүйлс худалдан авч буй бол худалдан авч буй эд хөрөнгө нь 100 хувь барьцаа хөрөнгө болно. Таниас урьдчилгаа төлбөр болон нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй. /Гар утас худалдан авах тохиолдолд хамаарахгүй/;
  • 2 саяаас дээш үнийн дүнтэй эд зүйлс худалдан авах гэж байгаа бол урьдчилгаа төлбөр төлөх эсвэл түүнтэй тэнцэх хэмжээтэй нэмэлт барьцаа барьцаалуулж болно. Ингэснээр та урьдчилгаа төлбөрөө хараахан бүрдүүлж амжаагүй ч нэмэлт барьцаа барьцаалуулан хүссэн худалдан авалтаа 100 хувийн санхүүжилтээр авах боломжтой.

Бүтээгдэхүүний нөхцөл:

ХэмжээХугацааХүү /сарын, ₮/ШимтгэлӨргөдлийн хураамж
50 сая төгрөг хүртэл - 1 сая төгрөг хүртэл  - 12 сар;
- 2 сая төгрөг хүртэл - 24 сар;
-2 сая төгрөгөөс дээш - 36 сар;
Зарласан хүү: 2.0%
Бодит хүү: 2.06%
Зээл олголтын дүнгийн 1 хувь
1,000 төгрөг

Тавигдах шаардлага:

  • Тогтмол орлоготой бол хуулийн этгээдэд 6 сараас доошгүй хугацаанд ажилласан үндсэн ажилтан байх;
  • 12 cар буюу түүнээс дээш хугацаанд бизнесийн үйл ажиллагааг тогтвортой эрхэлсэн байх;
  • Зээлийн муу түүхгүй байх.

Бүрдүүлэх материал:

  • Худалдан авалтын зээлийн өргөдөл;
  • 3х4 хэмжээний цээж зураг;
  • Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар;
  • Зээл хүсэгч болон гэр бүлийн хөдөлмөр эрхэлдэг гишүүдийн НДДэвтэр, түүний хуулбар;
  • Зээл хүсэгч болон гэр бүлийн гишүүдийн НДДэвтэрт бодит цалин тусгагдаагүй бол цалингийн тодорхойлолт;
  • Өрхийн гишүүд бизнесийн орлоготой бол бизнесийн орлогыг нотлох баримтууд;
  • Худалдан авах барааны нэхэмжлэх.
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал

     

Мобайл банкны AMAR үйлчилгээ

ХасБанк нь Дэлхийн Банкны дэргэдэх Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэгтэй хамтран Монголд анх удаа гар утсаа ашиглан худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх болон санхүүгийн бусад үйлчилгээг...

Дэлгэрэнгүй

Стэндинг ордер

Хуримтлал үүсгэх хамгийн хялбар боломж.

Дэлгэрэнгүй