Тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах хохирлыг 5,000,000 болон 10,000,000 төгрөг хүртэл даатгалаар нөхөн олгоно.

Хариуцан даатгал боломжит эрсдэлүүд*:

  • Авто тээврийн хэрэгсэл жолоодогчийн буруугаас бусдад учруулах дараах эрсдэлүүд:
    • Амь нас;
    • Эрүүл мэнд;
    • Эд хөрөнгөд учирсан хохирол.

Шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

  • Өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл - Иргэний үнэмлэх, Байгууллагын гэрчилгээ;
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бичиг баримт;
  • Тээврийн хэрэгслийн нэр, марк, серийн дугаар болон бусад шаардлагатай мэдээллүүд.

Нөхөн төлбөрийн тохиолдолд бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Даатгуулагчийн өргөдөл /маягтын дагуу/;
  • Замын цагдаагийн байгууллагын ослын дүгнэлт, тодорхойлолт;
  • Эрх бүхий байгууллагын хохирлын үнэлгээний тайлан;
  • Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь;
  • Холбогдогч жолооч нарын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар;
  • Бусад шаардлагатай материал.

* Даатгалын компани бүр тухайн даатгах биет хөрөнгийг хариуцах эрсдлийн жагсаалт болон түүнд харьяалагдах үнэ ялгаатай байдаг.