Монгол Улсын иргэн та Гадаад улсад амьдарч ажиллаж байгаа хэдий ч эх орныхоо Банкинд хадгаламжийн данс нээлгэн тодорхой хугацаанд хуримтлал үүсгэн, хүүгийн орлого олох хүсэлтэй бол “Онлайн хадгаламж”-ийг сонгоорой. Та Хуримтлах хадгаламжийг Онлайнаар нээлгэх боломжтой.

Давуу тал:

  • Орон зай, цаг хугацаанаас үл хамааран хадгаламжийн данс нээлгэх түүнийгээ удирдах боломж;
  • Хадгаламжийн хүүг нийлмэл аргаар буюу хүүнээс хүү боддог;
  • Хадгаламжийн үлдэгдэл дүн өсөх тутам хадгаламжийн хүү өсөх;
  • Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлэн, банкинд ирэхгүйгээр интернет, гар утас ашиглан дансны үлдэгдлээ шалгах, гүйлгээ хийж, дансаа удирдах боломжтой.

Хадгаламжийн нөхцөл:

Валютын төрөлДоод үлдэгдэлЖилийн хүү1 сар2 сар3-5 сар6-8 сар9-12 сар13-24 сар
Төгрөг 10,000              
   5-сая төгрөгөөс дээш Зарласан 7.5% 8.1% 9.8% 12.3% 14.1% 14.2%
Бодит* 7.8% 8.4% 10.2% 13.0% 15.0% 15.2%
   1-5 сая төгрөг хүртэл Зарласан 7.5% 8.1% 9.8% 12.3% 13.6% 13.7%
Бодит* 7.8% 8.4% 10.2% 13.0% 14.5% 14.6%
   0-1 сая төгрөг хүртэл Зарласан 7.5% 8.1% 9.8% 12.3% 13.3% 13.4%
Бодит* 7.8% 8.4% 10.2% 13.0% 14.1% 14.3%
Ам.доллар 10 Зарласан 2.96% 3.15% 4.12% 5.65% 5.84%
Бодит* 3.00% 3.20% 4.20% 5.80% 6.00%
Евро 10 Зарласан     4.3% 5.3% 6.3% 6.7%
Бодит*     4.4% 5.4% 6.5% 6.9%
Юань 100 Зарласан     2.4% 3.0% 3.6%  
Бодит*     2.4% 3.0% 3.7%  

* Бодит хүү гэдэг нь хүүнээс хүү тооцсоноор таны хадгаламж 1 жилийн дараа бодитоор хэдэн хувь өсөхийг харуулна.

Бүрдүүлэх материал:

  • Оршин суугаа улсын элчин сайдын яамаар баталгаажуулсан Гадаад паспортын хуулбар.

Онлайн данс нээлгэх:

  • Гадаадын орноос онлайн данс нээлгэх бол ЭНД дарна уу.

Интернэт банк

Та ХасБанкны интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлснээр банкны салбарт ирэлгүйгээр, интернэтэд холбогдсон компьютер ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Дэлгэрэнгүй

Мөнгөн гуйвуулга

“Олон улс дахь ухаалаг гарц”.

Дэлгэрэнгүй