Харилцагч та 14-16 насны хүүхдээ мөнгөө зөв захиран зарцуулдаг, хуримтлал хийдэг дадал хэвшилтэй санхүүгийн боловсролтой, ирээдүйдээ итгэлтэй иргэн болохыг хүсч буй бол өсвөр насныханд зориулсан “Тэмүүлэл” хадгаламжийг сонгоорой.

Хүүхдэд Санхүүгийн боловсрол олгох Тэмүүлэл-Афлатон хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдаж, хөтөлбөрийн хүрээнд сурсан зүйлсээ амьдралд хэрэгжүүлэн санхүүгийн сахилга баттай болно.

Давуу тал:

  • Бие даан дансаа удирдан, зарцуулах боломжийг олгодог;
  • Хугацаагүй хадгаламж нээлгэн тэр дансан дээрээ төлбөрийн карт захиалан ашиглах боломжтой;
  • ХасБанкнаас зохион байгуулдаг санхүүгийн боловсролын Тэмүүлэл-Афлатон хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой;
  • Хүүг нийлмэл аргаар буюу хүүнээс хүү боддог;
  • Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлэн банкинд ирэхгүйгээр интернет, эсхүл гар утас ашиглан дансны үлдэгдлээ шалгах, гүйлгээ хийж, дансаа удирдах боломжтой.

Хадгаламжийн нөхцөл:

Валютын төрөлДоод үлдэгдэлДансны үлдэгдэлээс хамааруулан олгох хүүний шатлалын түвшин
Төгрөг 3,000 Дансны үлдэгдэл дүн Нэрлэсэн хүү Бодит хүү*
30 сая төгрөг хүртэл 6.8% 7.02%
30-300 сая төгрөг хүртэл 7.7% 7.98%
300 сая төгрөгөөс дээш Гэрээгээр тохиролцоно

*Бодит хүү гэдэг нь хүүнээс хүү тооцсоноор таны хадгаламж 1 жилийн дараа бодитоор хэдэн хувь өсөхийг харуулна.

Бүрдүүлэх материал:

  • Монгол улсын иргэн бол Иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ;
  • Гадаадын иргэн бол Англи хэл дээр бичигдсэн гадаад паспорт – Харилцагчийн зураг, овог нэр, нас, төрсөн огноо оруулсан дугаартай байх.

Хадгаламж барьцаалсан зээл

Гэнэтийн санхүүгийн хэрэгцээгээ шийдэх хамгийн ухаалаг сонголт.

Дэлгэрэнгүй

Стэндинг ордер

Хуримтлал үүсгэх хамгийн хялбар боломж.

Дэлгэрэнгүй