ХасБанк нь Монгол улсын нийгэм болон эдийн засгийн хөгжлийн төлөө ямагт үйлчилж, Эх Дэлхий, Эрдэнэт Хүмүүн, Эрүүл Ашгийг дээдэлдэгээрээ бусад арилжааны банкуудаас онцгой банк бөгөөд нийгмийн хариуцлагаар Монгол улсдаа төдийгүй олон улсад тэргүүлэгч банк юм. 

ХасБанк нь нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлаж Монгол улсын соёлын өвийг дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын эрдэм мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчинг хамгаалж, сэргээх, урлаг спортыг хөгжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж, ивээн тэтгэдэг билээ.

  • "Хас Төгөл" мод тарих аян;
  • “Утаагүй зуух, гэрийн дулаалга” эко төсөл;
  • "Органик Монгол" Хөтөлбөр;
  • "Афлатон" болон "Тэмүүлэл" санхүүгийн боловсролын хөтөлбөрүүд;
  • Их Талын Дуулиан 2020" хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн;
  • Хасын Хүлэгүүд сагсан бөмбөгийн баг;
  • “Хасын хүлгүүд” хөл бөмбөгийн баг;
  • “Xac Cup” гольфийн тэмцээн

2015

  • 38,000 хүүхдэд Афлатон, Тэмүүлэл хөтөлбөрөөр санхүүгийн боловсрол олгосон бөгөөд 2015 онд үндэсний боловсролын хөтөлбөрт хичээлийн төрөл болон орсноор монгол хүүхэд бүр санхүүгийн боловсрол эзэмших эхлэл тавигдлаа.
  • Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулийн хашаанд мод бут тарьж, дотуур байрыг тохижуулж өглөө.
  • 2015 оны байдлаар нийт 20.5 тэрбум төгрөгийн зээлийг байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийж олгоод байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2009-2015 онд 173,852 эко бүтээгдэхүүн борлуулан, гэр хорооллын нэг өрхийн жилд хэрэглэх түлшний зардлыг 30-46 хувиар хэмнэж, нийт 1.4 сая тонн хүлэмжийн хийг буурууллаа.
  • ХасТөгөл аяны хүрээнд шинээр 3 төгөл байгуулж, 1990 мод тарьж ургууллаа.
  • Сагсан бөмбөгийн баг, Хоккейн баг, Дуулиан 2020 хөл бөмбөгийн тэмцээнийг 10 дахь жилдээ ивээн тэтгэлээ.

2014

  • Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүд” хөтөлбөрийн 2 дахь түнш банк боллоо.
  • “Coal Mongolia” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын Алтан ивээн тэтгэгчээр ажиллалаа.
  • Азийн Хөгжлийн Банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд зээл олгох зорилгоор ХасБанкинд 5 жилийн хугацаатай 30 сая ам.долларын санхүүжилт олголоо.
  • OPEC-ийн Олон Улсын Хөгжлийн сангаас 20 сая ам.долларын санхүүжилт авлаа.
  • Програм хангамжийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн хандлагыг дэлхийд тодорхойлогч Майкрософт болон ХасБанк, Ай Ти Зон компаниуд мэдээллийн технологийн дэд бүтцийг бий болгох “Open Value Licensing Program” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

2013

  • Тэмүүлэл, Афлатон хөтөлбөрөөр 32 000 хүүхдэд санхүүгийн боловсрол олголоо.
  • Хасхүүгийн баярыг Монгол орон даяар зохион байгууллаа.
  • Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоуг дэмжин ажиллав.
  • Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын төвтэй хамтран ажиллалаа.
  • Монголын Урлагийн зөвлөлөөс АНУ-ын “Нью-Йорк Сити Балет” компаний шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн “Америкийн Бүжгийн Одод” тоглотыг Монголын уран бүтээлчидтэй хамтран тоглоход дэмжлэг үзүүллээ.
  • Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан дэлхийн 20 гаруй орны загвар зохион бүтээгчдид оролцсон “Fashion me” олон улсын үзэсгэлэнд Цахим банкны нүүр царай Катя Золыг дэмжин ажиллаа.
  • Миний Монгол Экспедиц 2013-г ивээн тэтгэж хамтран ажиллаа.
  • Байгал орчин, нийгэмд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор хөнгөлттэй зээлүүдийг олгож байна.
  • 4,196 харилцагчийг бичил даатгалд хамрууллаа.
  • Хасын Хүлэгүүд хоккейн багийг байгуулж, дэмжин ажиллаж эхэллээ.

2012

  • Тэмүүлэл, Афлатон хөтөлбөрөөр 30 000 хүүхдэд санхүүгийн боловсрол олголоо.
  • Хасын Хүлэгүүд сагсан бөмбөг, хөл бөмбөгийн багийг 6 дах жилдээ ивээн тэтгэлээ.
  • Дуулиан 2020 хөлбөмбөгийн тэмцээнийг 6 дах жилдээ ивээн тэтгэлээ.
  • Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р дунд сургуульд 100 сая төгрөгтэй тэнцэх бүтээн байгуулалт хийж, дотуур байрны орчимд хайс, хүлэмж, сагсан бөмбөгийн талбай байгуулж, 1000 мод бут суулгалаа.
  • 20 000 гаруй хүүхдэд урлаг, спортын үйл ажиллагаа зохион байгуулж, бэлэг гардууллаа.
  • Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн санаачилсан төсөлд 149.5 сая төгрөгийн зээл олголоо.
  • Монголд анх удаа агаарын бохирдлыг бууруулсны нөхөн төлбөр авахаар боллоо.
  • 2009-2012 онд 21 томоохон суурины ХасТөгөлд 30 000 мод тарьсан ба үүний 80 хувь нь ургалаа.
  • Банк хараагүй иргэдийн хөдөлмөрөөр бүтсэн байгаль орчинд ээлтэй даавуун тор ашиглаж байна.
  • Өвлийн цагт нийт ажилтнууддаа 4 чиглэлд бага оврын автобусаар зөөж ажилтнуудын машины хэрэглээг бууруулж, улмаар замын түгжрээ болон агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулж байна.
  • Чойжин ламын музейн “Хайрцагтай музей” төслийг ивээн тэтгэлээ.
  • Нийт ажилтнуудын дунд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгох зорилгоор цасны баяр, явган аялал, урлагийн наадам, спортын 5 төрөлт Хас цом тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

2011

  • Planet rating Олон Улсын үнэлгээний байгууллагаас анх удаагаа нийгмийн хариуцлагын гүйцэтгэлийн үнэлгээ авч, Дэлхийн Шилдэг Нийгмийн Хариуцлагатай санхүүгийн нэгээр тодорлоо.
  • Испани Улсад болсон Дэлхийн Микрокредитийн Чуулганаас ялгаруулсан хүлэмжийн хийг тэнцвэржүүлэх нөхөн төлбөрийг ХасБанкнаас олгосон нь Дэлхийд анх удаагийн тохиолдол болов.

2010

  • Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-тай хамтран Олон Улсын АФЛАТОН санхүү болон нийгмийн боловсролын хөтөлбөрийг 8-14 насны сургуулийн хүүхдүүдийн дунд хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө 3244 хүүхдэд хүрээл байна.
  • Нийгэм% байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бизнес харилцагчдад хүүгийн хөнгөлөлттэй Ногоон зээл олгож эхэллээ.
  • Micro Energy Credit Олон Улсын байгууллагаас байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж, CO2 хүлэмжийн хийг бууруулсны нөхөн төлбөр авч, ногоон эдийн засаг дах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүллээ.
  • ХасБанк Эх орныхоо өв уламжлал, соёлыг дэлгэрүүлж буй Тархан Суурьшсан Монголчуудын “ТАСАМ” аялалыг ивээн тэтгэж дэлхий дээрх Монголчуцуудын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

2009

  • Дэлхийн Эмэгтэйчүүдийн банктай хамтран 14-18 насны хүүхдүүдэд зориулсан ТЭМҮҮЛЭЛ санхүүгийн боловсролын хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлж эхэллээ.
  • Бичил бизнесийн харилцагчдынхаа эрүүл мэнд, нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор харилцагчидаа “Жаргалтай Иргэн” даатгалд хамруулж эхэллээ.
  • ХасБанк нь Д.Бадраа агсны нэрэмжит “Шудрага ёсыг бадраах сан”-тай хамтран жил бүр 10 оюутанд тэтгэлэг олгодог боллоо.
  • Монгол Улсад байгаль орчинд ээлтэй бичил ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Органик Монгол” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ.
  • Банк нийгмийн хариуцлагын хүрээнд ядуурлыг бууруулах, хүн амын амжиргааг дээшлүүлэх үүрэг хариуцлагыг ямар түвшинд биелүүлж байгаа, гаргасан үр дүнгээ хэмжих Ядуурлыг бууруулах индексийг Монгол Улсын хэмжээнд анх удаа харилцагчдынхаа дунд нэвтрүүллээ.

2008

  • Орон даяар цөлжилттэй тэмцэх “ХАС ТӨГӨЛ” аяныг эхлүүлж, 21 аймагт 15000 мод тарьж ургууллаа.

2007

  • Даян Дэлхийн Ил Тод Тайлагнал (CRI) болон НҮБ-ийн Даян Дэлхийн Гэрээнд нэгдэж байгаль орчин, нийгмийн эрүүл ухаалаг хөгжлийн зарчмуудыг хэрэгжүүлж эхэллээ.
  • Дэлхийн алдарт Forbes сэтгүүлээс гаргасан Дэлхийн Топ 100 бичил санхүүгийн байгууллагуудын жагсаалтанд бичигдлээ.

2006

  • ХасБанк Монгол сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнд “ХАСЫН ХҮЛЭГҮҮД” багийг ивээн тэтгэж, тус багийн олон жилийн тасралтгүй дээд амжилтын суурийг тавьлаа.
  • Дэлхийн Банкны дэргэдэх Нэн Ядууст Туслах Зөвлөлдөх бүлгээс ХасБанкинд “Санхүүгийн ил тод байдал” шагналыг 3 дах жилдээ олгосныг Голланд Улсын Хунтайж Виллем Александр, эрхэмсэг гүнж Максима нар гардууллаа.
  • Дуулиан 2020 төслийг эхлүүлж, хөл бөмбөг сонирхогч олон мянган хүүхдүүдийг энэхүү гайхамшигт спортоор хичээллэж, амжилтанд хүрэх эхлэлийг тавьлаа.

2005

  • Эх Үрсийн Баярын үнэ төлбөргүй “Багачуудын хотхон” гэр бүлийн баярыг олон мянган хүүхэд, багачуудад зориулан зохион байгууллаа.

2003

  • Хөгжлийн Алтан Сан Холбоо нэрээр бие даасан ТББ байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалтын сан үүсгэлээ.
  • 400 гаруй ажилтнуудад байгууллагын Хувьцаа Эзэмшүүлэх Хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн хамгийн анхны банк боллоо.

2001

  • 1998 оноос гараагаа эхэлсэн Хөгжлийн Алтан Сан санхүүгийн байгууллага арилжааны банк эрхээ авч ХасБанкны эхний арван жилийн түүх эхэлсэн.

Эко Банк

Дэлгэрэнгүй

Х.А.С Холбоо ТББ

Дэлгэрэнгүй

Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр

Дэлгэрэнгүй

Санхүүгийн Боловсрол олгох хөтөлбөр

Дэлгэрэнгүй

Гишүүнчлэл

Дэлгэрэнгүй