Харилцагч та тодорхой хугацаанд баригдалгүйгээр хүссэн үедээ орлого зарлагын гүйлгээ хийж, хүүгийн орлого олох хүсэлтэй бол “Дэвжих” хугацаагүй хадгаламжийг сонгоорой.

Давуу тал:

  • Орлого, зарлагын гүйлгээний хязгаарлалтгүй;
  • Хүүг нийлмэл аргаар буюу хүүнээс хүү бодогддог;
  • Хадгаламжийн үлдэгдэл дүн өсөх тутам хүүгийн хувь хэмжээ өсдөг;
  • Банкинд ирэхгүйгээр дансаа карттай холбон, орлого зарлагын гүйлгээ хийх боломжтой;
  • Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлж, банкинд ирэхгүйгээр интернет, гар утас ашиглан дансны үлдэгдлээ шалгах, гүйлгээ хийж, дансаа удирдах боломжтой.

Хадгаламжийн нөхцөл:

Мөнгөний нэгжДансны доод үлдэгдэлДансны үлдэгдэл дүнгээс хамааруулан олгох хүүний шатлалын түвшин
Дансны үлдэгдэл дүнНэрлэсэн хүүБодит хүү*
Төгрөг 10,000 30 сая төгрөг хүртэл 6.8% 7.02%
30 саяас 300 сая төгрөг хүртэл 7.7% 7.98%
300 сая төгрөгөөс дээш Гэрээгээр тохиролцоно.
Ам.доллар 10 Үлдэгдэл дүн хамаарахгүй. 2.3% 2.32%
Евро 10 2.5% 2.53%
Юань 50 0.8% 0.8%
Дэвтрийн үнэ Үнэгүй
Данс хаасны шимтгэл 3,000 төгрөг

* Бодит хүү гэдэг нь хүүнээс хүү тооцсоноор таны хадгаламж 1 жилийн дараа бодитоор хэдэн хувь өсөхийг харуулна.

Бүрдүүлэх материал:

  • Монгол улсын иргэн бол Иргэний үнэмлэх;
  • Гадаадын иргэн бол Англи хэл дээр бичигдсэн гадаад паспорт – Харилцагчийн зураг, овог нэр, нас, төрсөн огноо оруулсан дугаартай байх.

Интернэт банк

Та ХасБанкны интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлснээр банкны салбарт ирэлгүйгээр, интернэтэд холбогдсон компьютер ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Дэлгэрэнгүй

Мобайл банкны AMAR үйлчилгээ

ХасБанк нь Дэлхийн Банкны дэргэдэх Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэгтэй хамтран Монголд анх удаа гар утсаа ашиглан худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх болон санхүүгийн бусад үйлчилгээг...

Дэлгэрэнгүй

XacInfo үйлчилгээ

XacInfo үйлчилгээ нь харилцагч таны бүх төрлийн дансны орлого зарлагын мэдээллийг цаг тухайд нь таны и-мэйл хаяг болон гар утсанд мессежээр хүргэх үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй