S.W.I.F.T

ГАДААД РУУ МӨНГӨ ГУЙВУУЛАХ ТАНЫ БОДСОНООС Ч ХЯЛБАР

Бид харилцагчиддаа дэлхийн аль ч улс руу төлбөр шилжүүлэх үйлчилгээг гэрээсээ, албан тасалгаанаасаа, гар утаснаасаа, эсхүл ХасБанкны Улаанбаатар хот болон 21 аймагт байрлах бүх салбар нэгжүүдээрээ дамжуулан хэдхэн хормын дотор авах боломжийг олгож байна.

Бид дэлхийн аль ч улс руу таны өгсөн төлбөрийн даалгаврыг гадаадын өндөр зэрэглэлийн банкуудаараа дамжуулан ажлын 1-2 өдрийн дотор гүйцэтгэнэ. Корреспондент банкуудын жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Онцлог, давуу талууд

  • Төлбөр тооцоог хамгийн өргөн сүлжээ бүхий S.W.I.F.T сүлжээгээр дамжуулан түргэн шуурхай, найдвартай хийнэ;
  • Хамгийн түгээмэл хэрэглэгддэг 10 төрлийн гадаад валютаар төлбөр гүйцэтгэнэ. Үүнд: USD, EUR, RUB, CNY, JPY, KRW, AUD, GBP, CAD, HKD.
  • ХасБанкны Улаанбаатар хот болон 21 аймагт байрлах 100 гаруй салбар, нэгжээс үйлчилгээ авах, гуйвуулга хийх;
  • Интернет, мобайл банкны үйлчилгээг ашиглан гэрээсээ, албан тасалгаанаасаа, хүссэн газраасаа гүйлгээ хийх;
  • Гуйвуулга шилжүүгийн талаар лавлагаа, мэдээлэл авах;
  • Шимтгэл хураамж өрсөлдөхүйц;

Гадаадаас төлбөр хүлээн авах:

Төлбөр шилжүүлэх гэж байгаа түншдээ “Гуйвуулга хүлээн авах маягт”-г бөглөж и-мэйл болон факсаар хүргүүлэхэд л хангалттай.

Төлбөр шилжүүлэгч мэдээллийг хүлээн авмагц гадаад дахь төлбөр шилжүүлэх банкинд дамжуулсанаар таны төлбөр саадгүйгээр харилцах дансанд тань орох болно. Доорхи жагсаалтаас төлбөр хүлээн авах валютаа сонгон “Төлбөр хүлээн авах маягт”-ыг татаж авна уу.

Гадаад руу мөнгө гуйвуулах:

Та төлбөр хүлээн авагчийн дэлгэрэнгүй мэдээллийг авсан байх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдээ ашиглан “Гадаад гуйвуулгын маягт”-ыг ХасБанкны аль ч салбар, тооцооны төвд ирж бөглөн Банкны ажилтанд өгөх эсхүл мобайл болон интернет банкны үйлчилгээний гадаад мөнгөн гуйвуулгын харгалзах талбаруудад дэлгэрэнгүй бөглөн оруулна.

Анхаарах зүйлс:

  • Төлбөрийн даалгаварт төлбөр хүлээн авагчийн банкны мэдээлэл, дансны дугаар, дэлгэрэнгүй хаяг, утасны дугаар болон гүйлгээний утга зэргийг үнэн зөв, гаргацтай бөглөх. Алдаатай, буруу эсхүл дутуу бөглөсний улмаас гуйвуулга саатах эсхүл буцаагдах магадлалтайг анхаарна уу.
  • БНХАУ руу Юань гуйвуулах бол хүлээн авагчийн нэр, банкны мэдээллийг ХАНЗ бичлэгээр авчрах. Зөвхөн Эрээн хотын салбар эсхүл Хятадын Хөдөө Аж Ахуйн Банкны картын данс руу мөнгө шилжүүлэх тохиолдолд дээр дурьдсан мэдээллүүдийг ханзаар авчрах шаардлагагүй.
  • ОХУ руу Рубль гуйвуулах тохиолдолд ОХУ-ын банкны 9 оронтой БИК код, криллингийн 20 оронтой дугаар, татвар төлөгчийн ИНН, КПП кодууд болон гүйлгээний утгын VO кодыг авчрах. Гадаад мөнгөн гуйвуулгын маягтыг зөвхөн крилл үсгээр бөглөх;
  • Европ болон Карибын улсууд руу Евро шилжүүлэх тохиолдолд IBAN дугаарыг бичих шаардлагатай.

XacБанкны SWIFT код:CAXBMNUB

Ам.долларын шилжүүлгийн хураамж
Шилжүүлгийн хэмжээҮйлчилгээний хураамж /USD/
5,000.00 хүртэл 10
5,001 - 50,000.00 20
50,001-ээс дээш 25
Рублийн шилжүүлгийн хураамж
Шилжүүлгийн хэмжээҮйлчилгээний хураамж /RUB/
30,000.00 хүртэл 350
30,001-100,000.00 450
100,001-1,000,000.00 550
1,000,000.01-ээс дээш 600
Еврогийн шилжүүлгийн хураамж
Шилжүүлгийн хэмжээҮйлчилгээний хураамж /EUR/
5,000.00 хүртэл 10
5,001-ээс дээш 20
Канад долларын шилжүүлгийн хураамж
Шилжүүлгийн хэмжээҮйлчилгээний хураамж /CAD/
50,000.00 хүртэл 15
50,0001-с дээш 25
Иенийн шилжүүлгийн хураамж
Шилжүүлгийн хэмжээҮйлчилгээний хураамж /JPY/
Дүн харгалзахгүй 1,500.00
Австрали долларын шилжүүлгийн хураамж
Шилжүүлгийн хэмжээҮйлчилгээний хураамж /AUD/
50,000.00 хүртэл 15
50,001-с дээш 25
Юаны шилжүүлгийн хураамж
Шилжүүлгийн хэмжээҮйлчилгээний хураамж /CNY/
50,000.00 хүртэл 30
50,001- 100,000.00 50
100,001-ээс дээш 100
Воны шилжүүлгийн хураамж
Шилжүүлгийн хэмжээҮйлчилгээний хураамж /KRW/
1,000,000.00 хүртэл 10,000.00
1,000,001-с дээш 15,000.00
Хонгконг долларын шилжүүлгийн хураамж
Шилжүүлгийн хэмжээҮйлчилгээний хураамж /HKD/
Дүн харгалзахгүй 100.00

  Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.

  • Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай.
  • Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтанд орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.
  • Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу.

Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь таньд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.